CUBE - ERP систем

CUBE
ERP СИСТЕМ
    1. Ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, үйлдвэрлэлийн осол гэмтэл, мэргэжлийн хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул ослын үед анхны тусламж үзүүлэх, түргэн шуурхай арга хэмжээ авах чадвартай байх.
    2. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт, хууль, дүрэм, заавар, технологийн горимыг чанд мөрдөн ажиллах.
    3. Ажил эхлэхийн өмнө ажлын байранд ашиглагдаж байгаа цахилгаан тоног төхөөрөмж багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж хэвших /нэг залгуурт олон төхөөрөмж залгахгүй, цахилгааны шалбарсан утас ашиглахгүй байх, ус буцалгагчийг зөв ашиглах, түлэгдэхээс болгоомжлох гэх мэт/
    4. Ажлын байрны тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа алдагдах, ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм заавар зөрчигдсөн тухай бүрд удирдах албан тушаалтанд яаралтай мэдэгдэх.
    5. Ажлын байрны онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслийг ариг гамтай, зориулалтын дагуу хэрэглэх.
    6. Өрөө тасалгааны агааржуулалтыг тогтмол хийж хэвших.
    7. Шатаар өгсөх, уруудах, халтирч унаж бэртэхээс болгоомжилж явах.
    8. 1,5 метрээс дээш өндөрт ажиллах тохиолдолд өндрийн бүсийг заавал хэрэглэх.
    9. Цайны цагаар эрүүл ахуйн шаардлага хангахуйц баталгаат хоол хүнс хэрэглэж эрүүл мэнддээ анхаарах.
    10. Зориулалтын газар тамхи татах, галын аюулгүй байдлыг хангах
    11. Албан хаагч, ажилтнууд нь гадуур ажлаар явах үедээ гадуур ажлын дэвтэрт тэмдэглэл хөтлөх. Ямар нэгэн аюултай цаг уурын болон хүний хүчин зүйлээс сэргийлж хувцас болон зорчих тээврийн хэрэгслийг сонгон зорчих.
    12. Ажлын байранд хүнтэй маргалдах, хүмүүс маргалдах зодолдох ноцтой тохиолдол гарах үед удирдах албан тушаалтан, цагдаагийн байгууллагад мэдэгдэн өөрийгөө болон бусдыг аюулд өртөхөөс сэргийлэх арга хэмжээ авах.
    13. Гал, ус болон цахилгааны гэмтэл гарсан тохиолдолд холбогдох албан тушаалтанд болон мэргэжлийн байгууллагад утсаар яаралтай мэдэгдэж арга хэмжээ авах.
    14. Галын аюулгүй байдлыг хангах зорилгоор галын хорыг ашиглаж сурсан байх.
    15. Өөрийн ажлын байрны аюулгүйн гарцыг мэддэг байх.
    16. Байгууламжид тэсэрч дэлбэрэх аюултай эд зүйлс авчрахыг хориглох.
    17. Ажлын цагаар согтууруулах төрлийн зүйлс хэрэглэхийг хориглох.
    18. Удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаварт тухайн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргээс өөр ажил гүйцэтгэх бол аюулгүй ажиллагааны зааварчилга авч ажиллах ба ажилтан нь дур мэдэн өөр ажил гүйцэтгэх, ажлын байранд ажлын бус цагаар зөвшөөрөлгүй ажиллахыг хориглох.
    19. Ажил дууссаны дараа ажлын байрны техник, хэрэгслүүдийг бүрэн унтрааж, цахилгаанаас салган ээлжийн харуулд хүлээлгэн өгч, ажил хүлээлцэх дэвтэр дээр бичиж гарын үсэг зурах.